SUPERFIT ФИТНЕС КЛУБЫН ДОТООД ЖУРАМ

  1. Төлбөрөө бүрэн төлснөөр бүртгэл баталгаажна.
  2. Гишүүнчлэлийн карт 5000. Картанд таны мэдээлэл шивэгдэнэ.
  3. Таны төлбөр бидний уйл ажиллагааны зардалд зарцуулагдаж байдаг тул төлбөр буцаан олгох боломжгүй. Төлбөрийн нөхцөлтэй сайтар танилцан бүртгэлээ баталгаажуулна уу.
  4. Шкафын түлхүүр авч явахыг хориглоно, гээсэн тохиолдолд 50000 торгуультай.
  5. Заалнаас тоног төхөөрөмж гантел диск зэргийг авч гарсан, гэмтэл учруулсан тохиолдолд нөхөн төлнө. Гантел диск авч гарсан тохиолдолд 10 нэгж нэмж төлнө.
  6. Багш дасгалжуулагч, ажилтан болон клубийн гишүүдтэй соёлтой харьцах. Хэрвээ санал, гомдлоо илэрхийлэх бол QR уншуулан илгээнэ үү.
  7. Зааланд болон хувцас солих өрөөнд гадуур гутал, хувцас, углааштай орохыг хориглоно.
  8. Шүүгээнд болон хувцас солих өрөөнд пүүз бэлтгэлийн хувцас бусад эд зүйлээ үлдээхийг хориглоно. Алга болсон тохиолдолд манай байгууллага хариуцахгүй.
  9. Зааланд өмсөх гутлын улыг цэвэр байлгах. Эсвэл заал руу орохоос өмнө сайтар арчиж орно уу?
  10. Согтууруулах ундаа хэрэглэсэн хунд үйлчлэхгүй.
  11. Өөрийн гар утас, үнэт зүйлсээ хямгадах, алга болсон тохиолдолд манай байгууллага хариуцахгүй болно.
  12. Зааланд хогоо үйлдээхгүйбайх. Хогоо хогийн саванд хаяна уу
  13. Бэлтгэл дууссаны дараа хэрэглэсэн диск, гантел болон тоног төхөөрөмжийг байранд нь цэгцтэй хураана.
  14. Чөлөө авах шалтгаанаа емне нь мэдэгдсэнээр сард нэг удаа 7 хоногийн чөлөө олгох боломжтой.
  15. Эрүүл мэндийн (эмчийн оноштой гарын үсэгтэй бичиг үзүүлэх) шалтгаанаас ээр тохиолдолд нөхөн чөлөө олгохгүй.
  16. Багшийн заавраар хичээллэх. Багшийн зааваргүйгээр хичээллэж байгаад гэмтсэн тохиолдолд манай байгууллага хариуцлага хүлээхгүй тул багш нараас дэмжлэг хүснэ үү.
  17. Фитнес ажлын өдрүүдэд 7:00-22:00, бямба гаригт 8:00-22:00 хүртэл ажиллана. Ням гаригт амарна.
  18. Душ 21:30-д цэвэрлэгээ хийгдэх тул та бэлтгэлээ тохируулна уу. Цэвэрлэгээ хийгдсэнээр душинд оруулах боломжгүй.

Манайхыг сонгосон танд баярлалаа
МӨРӨӨДЛИЙН ГАЛБИРАА УРЛАХ АЯЛАЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ